Өнөөдрөөс эхлэн өөрийнхөө мэддэг болон үргэлжлүүлэн сурж буй зүйлсээ энэхүү блогт бичиж байхаар шийдлээ. Солонгос хэлийг анхан шатнаас эхлэн монгол хэлээр ойлгомжтой тайлбарлаж өгөх болно. Өөрийнхөө тухайн өдөртөө сурсан япон болон англи хэлний мэдээлэлээс та бүхэнтэй хуваалцах болно. Мөн нийтэд хэрэгтэй зөвлөгөө болон бяцхан өгүүллэгүүд ч нийтлэж байхаар боллоо. Та бүхэн ч бас миний блогоор зочлож санал гомдол болон шинэ санаа оноо хэлж байгаасай гэж хүсэж байна. Ингээд надад амжилт хүсээрэй. Амжилт ^.^